Вакум цонхны үйлдвэр
Уярал трейд компанийн тухай

Бидний эрхэм зорилго

Бид өнөөдрийн амжилт дээрээ тулгуурлан чанарын өндөр түвшинд гүйцэтгэж салбарынхаа бүтээн байгуулалтын эгнээнд тэргүүлэгч компани байхад оршино.

Уярал трейд ххк-ны вакум цонхны үйлчилгээ
Уярал трейд ххк-ны ажилчид

Бидний тухай

“Уярал трейд” ХХК нь 1999 онд байгуулагдан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь 2005 оноос эхлэн “Шинэ цонх” үйлдвэрээ байгуулан Монголын барилгын зах зээл дээр хуванцар (PVS) цонх хаалга, металл (ALU) цонх хаалга үйлдвэрлэн захиалагч, хэрэглэгчидэд нийлүүлж байна. Барилгын цонх хаалганы чанар нь цонх, хаалганы түүхий эд үйлдвэрлэгч болон туршлагатай цонх үйлдвэрлэгч хоёрын хамтын ажиллагааны үр дүн байдаг.

“Шинэ цонх” үйлдвэр

Тус компани нь Герман, Хятад, Польш, Турк улсын түүхий эд материалаар өөрийн үйлдвэрийн зориулалтын байранд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан техник технологийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Польш, Хятад улсаас мэргэжилтэн урьж ажиллуулснаар бүтээгдэхүүний чанар, ажилчдын ур чадвар, мэдлэг үргэлж дээшилсээр ирсэн. “Шинэ цонх” үйлдвэр нь хоногт 150м² (PVS) цонх, 100м² (ALU) хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай ба 540м² талбайд шат дамжлагаар үйлдвэрлэл явагддаг. Герман улсаас цонх тагтны Wink-Haus нугас, түгжээ, бариул, хуванцар ба төмөр хаалганы DR-Hann даацын нугас, PROFINE үйлдвэрийн PVS, Deceunene PVC, резин жийрэг, Хятад улсын Далянь хотын SHIDE үйлдвэрээс цонх хаалганы PVS материал, Dalian Lida, Joydon үйлдвэрээс төмөр металл профилийг шууд татан авалт хийж цонх хаалгаа үйлдвэрлэдэг. “Шинэ цонх” үйлдвэр нь өөрийн 216м² агуулахын байранд түүхий эд материалаа нөөцлөн ажилладаг.

Бидний түүхэн замнал

2005

Үйлдвэр байгуулагдсан

Горхи Тэрэлжийн бүсэд анхны үйлдвэр байгуулагдсан

2010

ISO сертификат авсан

Олон улсын чанарын стандартад нийцсэн сертификат авсан

2015

Шинэ технологи нэвтрүүлсэн

Шинэ технологиор тоноглогдон үйлдвэрлэл нэмэгдсэн

2020

Экспортод гарсан

Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн

2023

Шинэ үйлдвэр нээлтээ хийсэн

Одоогийн орчин үеийн үйлдвэр ашиглалтанд орсон

Түнш байгууллагууд